Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх оны эдийн засгийн өсөлт хэдэн хувь байхыг таацгаая

Ирэх онд Монголын эдийн засаг 19 хувиар өснө гэнэ. 2013 онд Оюу толгойн орд ашиглалтад орно. Энэ ордоос орж ирэх мөнгө манай эдийн засгийг ийнхүү өөд татах гэнэ. Гэвч Монголын эдийн засаг 19 хувиар өснө гэдэгт гишүүд эргэлзэж байна. Тиймээс ядаж 15 хувь гэж оруулж ирэхийг гишүүд Сангийн сайдаас хичээнгүйлэн хүслээ. Энэ нь нөгөө л хэнэггүй монгол зан гэлтэй. Эдийн засгийн өсөлтийг тодорхойлохдоо олон шалгуурыг үндэслэн гаргадаг. Харин манай УИХ-ын гишүүдийн хувьд тухайн өдөр нь толгойд нь ямар тоо орж ирнэ түүнийгээ л хэлдэг. Магадгүй маргааш 10, нөгөөдөр 20 гэж хэлэхийг үгүйсгэхгүй. Ямартай ч ирэх оны эдийн засгийн өсөлт хэд байхыг гишүүдийн тэр өдрийн тэнгэр л мэднэ биз ээ.

П.Ариун

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан