Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хангайн бүсийн зөвлөгөөн болжээ


Өвөрхангай аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн газраас санаачлан “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бүс нутгийн хамтын ажиллагаа-2014” хангайн бүсийн зөвлөгөөн Өвөрхангай аймгийн Хархорин суманд 2014 оны 09 сарын 11-ний өдөр амжилттай болж өндөрлөсөн байна.

Зөвлөгөөнд Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай аймгуудын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Хууль зүйн хэлтсийн дарга, Цагдаагийн Ерөнхий газар болон аймгуудын Цагдаагийн газрын алба хаагчид, хил залгаа сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга зэрэг 130 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн бөгөөд уг зөвлөгөөнд Өвөрхангай аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Ариунболд “Мал хулгайлах гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл, энэ гэмт хэргийг бууруулах арга зам” сэдвээр мэдээлэл хийж оролцжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан