Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аварга үсчин, гоо сайханчдыг шалгаруулна

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Баянзүрх дүүргийн ЗДТГ, Худалдаа үйлчилгээний хэлтсээс дүүргийн “Аварга үсчин, гоо сайханч-2014” тэмцээнийг энэ сарын 30-нд зохион байгуулна.

Тус тэмцээн нь үсчин, гоо сайханчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилготой. Тэмцээнийг Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбоо, Монголын үсчин гоо засалчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.Тэмцээнийг эрэгтэй сонгомол засалт, эрэгтэй урт үсний өдөр тутмын засалт, эмэгтэй урт үсний үдшийн самналт, задгай самналт, хумс засалт, хуримын нүүр будалт гэсэн зургаан төрлөөр явуулах аж. Тэмцээнд оролцогчдыг энэ сарын 25-ны өдөр хүртэл тус дүүргийн Тамгын газрын 211 тоотод бүртгэж, сургалт явуулна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан