Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
Лох-несс нуурын аварга амьтан шотландаас Англи руу дүрвэж иржээ
bgaa bga
Английн гэрэл зурагчин Жемс Эбдон английн Камбрия гүнлэгийн нутаг дахь Уиндермир нуурын эрэг дээр зураг авч байгаад хальсанд нь дээр цагийн Лох-Несс нууранд байсан гэдэг домогт аварга амьтны дүрс буусан байхыг харжээ. Тэрээр байгалийн зураг авахаар аппаратаа нуурын эрэг дээр хөл дээр суурилуулж, автомат дээр нь тавьж орхиод бүтэн өдөр болж. Дараа нь ирээд дарсан гэрэл зургуудыг нь үзэж байтал яг л Лох-Несс нууранд байсан гэдэг шиг аварга амьтны дүрс буусан байхыг үзжээ.
Английн Уиндермир нууранд саяхан авсан зураг
Жемс Эбдон “Би маш сайн гарсан зургуудаа үзэж байтал нэг кадр дээр маш том тагтаа шиг зүйл гарсан байсан. Тэгээд нарийвчлан үзээд энэ бол тагтаанаас асар том зүйл болохыг мэдсэн л дээ. Одоо хүртэл би үүнд итгэхгүй байгаа ч бүх л хүмүүс “энэ бол Лох-Нессийн аварга араатан байна гээд байгаа юм” гэж ярьсныг Metro иш татжээ.
Үүнтэй зэрэгцээд Лондонгийн оршин суугчид, бүр төрийн албаныхны дунд энэ сэдвээр олон шог яриа дэлгэрсэн байна. Тэд Шотландыг Их Британиас тусгаарлахыг эсэргүүцэж Лох-Несс нуурын аймшигт араатан хамгийн түрүүнээ английн нууранд шилжин ирж амьдарч байна гэж хошигнож байгаа гэнэ.
Шотландын Лох-Несс нууранд 1933 онд авсан зураг
Бүр YI зууны үеэс л Лох-Несс нууранд аварга амьтан байдаг тухай домог яриа байдаг ч 1930-аад оноос энэ яриа бүр газар авч, бүр үзсэн харсан гэх хүн ч гарч ирсэн байна. 1933 оны арваннэгдүгээр сарын 12-нд Нью Грей гэгч энэ амьтны зургийг хамгийн анх гэрэл зургийн хальснаа буулгаж авлаа хэмээн шугиан тарьж арван хоёрдугаар сарын 6-ны Дэйли Скетч сонины нэгдүгээр нүүрэнд хэвлэжээ.
Хэдэн арван жилийн турш домог мэт яриа тархсаар байсан ч эрдэмтэд ийм амьтны ямар ч ул мөр алга, бүр цогцос ч байхгүй гэцгээсэн. Зарим нь 1933 оны зургийг зохиомол гэсэн таамаг ч дэвшүүлдэг юм.

0 Сэтгэгдэл
2017.03.11