Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Наадамд шөвгөрсөн 3 бөхөөс допинг илэрсэн гэнэ үү


Энэ жилийн улсын наадмын үндэсний бөхийн барилдаан тун ч сонирхолтой болж бөхийн тааврыг орвонгоор нь эргүүлсэн сайхан барилдаанууд болсон. Мэдээж хэрэг хэр баргийн бөхийн хорхойтон тааварлахад бэрх барилдаанууд ар араасаа хөвөрсөн ёстой л наадамчин олныг хариад ярих юмтай болгосон. Гэвч шөвгөрсөн бөхчүүдээс допинг буюу сэргээшийн шинжилгээ авч шударгаар сайхан наадаж, улсын цолоо ахиулав уу гэж "шалгалт" авдаг болсон. Энэ жилийн сэргээшийн шинжилгээний хариу өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ирсэн гэнэ. Гэтэл ард түмний маань амь шигээ хайрладаг монгол бөхчүүдээс гурав нь сэргээш хэрэглэсэн болох нь тогтоогдлоо гэх шуугиан дэгдээд байна.

Улсын наадмын сэргээшийн шинжилгээг жил бүр БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн Допингийн хяналтын төв лабораторид илгээдэг. Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-нд БНСУ-аас ирүүлсэн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс авсан сэргээшийн шинжилгээний хариу ямар гарсан тухай мэдээллийг МҮБХ-нд ирүүлээгүй байгаа юм. Тус холбоонд албан ёсоор допингийн хариу ирсэний дараа хэн допинг хэрэглэсэн нь тодорхой болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан