Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хорих ангийн дарга нарт шаардлага хүргүүллээ

2014 оны эхний хагас жилийн байдлаар хорих ангиудад ял эдэлж буй нийт 2327 ялтнаас 2437 өргөдөл, гомдол, хүсэлтийг хорих ангийн захиргаа нь хүлээн авч шийдвэрлэжээ.

Нийслэлийн прокурорын газраас нийслэл, дүүргийн прокурорын газрын харьяа хяналтад байгаа хорих ангиудад “Ялтнаас хорих ангийн захиргаанд гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийн шийдвэрлэлт”-ийн байдлыг шалгажээ.

Шалгалтаар нийт хорих ангийн захиргаа ялтнаас амаар гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээж авахдаа зохих бүртгэл судалгаанд хамруулж улмаар тэмдэглэл үйлдэж тухайн ялтнаар гарын үсэг зуруулж авдаггүй, нийгмийн ажилтнууд ялтны гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг бүртгэлд бүрэн хамруулдаггүй, өргөдөл, гомдлын бүртгэл нь  эмх цэгцгүй, замбараагүй, ойлгомж муутай бичсэн, ялтнуудын гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийн шийдвэрлэлтийн хариуг тухайн ялтанд танилцуулж гарын үсэг зуруулж ялтны хувийн хэрэгт хавсаргадаггүй зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрчээ. Шалгалтын дүнг үндэслэн нийслэл, дүүргийн прокурорын газраас хорих 401, 409, 429 дүгээр ангийн дарга нарт прокурорын шаардлага хүргүүлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан