Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Намрын ногоон өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн худалдаа болно

Жил бүрийн намраар зохион байгуулдаг уламжлалт "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн үзэсгэлэн худалдаа Дүнжингарав цогцолборт болох гэж байна. Энэ сарын 20-26-ны өдөр болох нэгдсэн үзэсгэлэнд манай улсын бүх аймаг, хот, сум, баг өргөнөөр оролцохоор бүртгүүлж эхэлжээ. ҮХААЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран нэгдсэн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа юм.

Тус үзэсгэлэнгийн "Эрүүл хүнс" хэсэгт бүх төрлийн хүнс, гурил, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээний дээж, жимс, жимсгэний бүтээгдэхүүн, талх, нарийн боов... гээд иргэдийн гар аргаар боловсруулсан шилдэг хүнсний бараа, үйлдвэрлэлийн зүйлс худалдаанд гарна. Харин "Алтан намар" хэсэгт цоо шинэхэн төрөл бүрийн хүнсний ногоо, улаан буудай, үрийн төмс, будаа, цэцэгсүүд, жимсний мод, бут гэхчлэн бас л олны хүртээмж болохуйц бүтээгдэхүүн дэлгэгдэнэ. Энэ жилийн "Намрын ногоон өдрүүд" баялаг, элбэг дэлбэг болох нь арвин ургац хурааж буйгаас харагдана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан