Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадад хөлд зориулсан ариун цэврийн хэрэгсэл гарчээ

Хятадын Ли Юаньхао гэгч эрэгтэйчүүдийн хөлд зориулсан ариун цэврийн хэрэгсэл зохион бүтээж худалдаанд гаргасан байна. Хятадын баруун өмнөд нутгийн Чунчин хотын Их сургуулийн оюутан энэ залуугийн бүтээл 600 орчим юанийн үнэтэй ч эрэгтэй оюутнуудын дунд гүйлгээ сайтай байгаа гэнэ.
Их сургуулийн нэгдүгээр курсын оюутнууд цэргийн бэлтгэлийн хичээлд явдаг болохоор биеийн тамирын дасгалын үеэр хөл нь асар их хөлөрч улмаас эвгүй үнэр гардаг гэнэ. Тэгэхээр ийм залуус хөлөө хуурай байлгахын тулд эмэгтэй хүний ариун цэврийн хэрэгсэл худалдан авахаас аргагүй болдог, гэхдээ зарим нь эмийн сан, супермаркедуудаас худалдан авахаасаа ичдэг байсан нь ийм бүтээл хийхэд хүргэжээ. Ли Юаньхао өөрийн бизнесээ бүр 2013 онд эхлэхээр бодож өнгөрсөн хугацаанд эмэгтэй хүнний ариун цэврийн хэрэгсэл олноор нь худалдан авч түүнийгээ өөр хэлбэрт оруулан шинэчилжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан