Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Таван настай охин зүүдэндээ таван км газар явж өөр хотод очжээ

             
Норвегийн хойд нутагт таван настай охин зүүдэндээ гэрээсээ гарч таван км газар яван өөр хотод очсон сонин тохиолдол гарчээ. Тея охин нуурын эрэг дагуух авто замаар явахдаа харанхуй хонгил доогуур бас өнгөрч зэргэдээ хотын нэг  айлын байшингийн дэргэд сууж байжээ.

Хасах градустай байсан  шөнөөр ердөө л богино өмдтэйгөө сэрэлгүйгээр ийм хол аялсан охины үгээр бол байшин нь шатаж байна гэж зүүдэлсэн гэнэ.
Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол бага насны хүүхэд зүүдэндээ явах тохиолдол байдаг ч ийм хол явах нь ховор тохиолдол гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан