Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өдөрт нэг цайны халбагаас илүү давс хэрэглэж болохгүй

Гурван цагаан хор гэж эртнээс сануулж сургасаар ирсэн давсны хэрэглээ орчин үед улам бүр нэмэгдсээр байна. Элдэв даршилсан хүнс, амталсан самар, төмс, чипс гэх мэтээр давсархаг бүтээгдэхүүний хүрээ тэлсээр. Гэвч энэ хэрэглээг дагаж давсны хэрэглээгээ нэмсээр байвал эрүүл мэндэд хортой. Насанд хүрсэн  хүн өдөрт таван граммаас дээш давс хэрэглэж болохгүй хэмээн ДЭМБ-аас зөвлөдөг. Таван гр гэдэг нь нэг жижиг цайны халбага гэсэн үг. Давсны хэрэглээгээ багасгаснаар цусны даралт буурах, улмаар зүрх судасны өвчин үүсэх, цус харвахаас сэргийлэхээс эхлээд амтлах мэдрэмж хүртэл сэргэдэг байна. Хоолны давсаа багасгаж чадахгүй бол ядаж цайгаа давсгүй уух, хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа найрлагад нь давс бага орсныг сонгож байх хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан