Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөө үед пирамид баривал таван тэрбум ам.доллар хэрэгтэй

Дэлхийн долоон гайхамшгийн нэгд зүй ёсоор тооцогдох Египетийн пирамидыг өнөө үед яг дуурайлган барина гэвэл таван тэрбум ам.доллар хэрэгтэй гэнэ. Пирамидыг тэр эрт дээр цагт хэрхэн яаж барьсан нь одоо хүртэл тодорхойгүй, нууц хэвээр үлдсэн ч нэг пирамидыг 4000 хүний хүчээр 20 жил барьсан гэж үздэг. Тэгвэл орчин үед пирамид барьсан тохиолдолд техник технологийн хүчээр хүний хөдөлмөрийг багасгаж, цаг хэмнэлээ гэхэд  1500-2000 ажилчин таван жил орчим ажиллах хэрэгтэй болох юм байна. Пирамид босгох ажил нь өнөөгийн асар том үерийн далан, усан цахилгаан станц барихтай дүйхүйц нүсэр ажил болох тул АНУ-ын Колорадо голын Хүүверийн далантай зардлыг нь жишээд таван тэрбум ам.доллар хүрнэ гэж судлаачид тооцжээ. Уг даланг барихад ашигласан төмөр бетоны хэмжээ пирамидыг босгоход хэрэглэсэн чулуунуудтай бараг тэнцдэг аж. Мөн дэлхийн хамгийн өндөр барилгуудын нэгд тооцогдож байсан Нью-Йоркийн ихэр хоёр цамхагийн нэгийг дөрвөн тэрбум ам.доллар зарцуулж барьсан зэргээс үзвэл эртний пирамидыг энэ цагт босгох нь асар өндөр өртөгтэй ажил болох нь тодорхой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан