Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Мэнд-Ооёо дэлхийн яруу найргийн наадмын дээд шагналыг хүртжээ

Румын улсын суут яруу найрагч Михай Эминескугийн Олон улсын академиас зохион байгуулсан Дэлхийн яруу найргийн наадмын дээд шагналыг яруу найрагч Г.Мэнд-Ооёо хүртжээ.

Удаах буюу тусгай шагналыг Канадын яруу найрагч Николе Вроссард, Сенегалын яруу найрагч Амоду Ламине Салл нарт олгосон байна. Крайова хотын Урлагийн музейд болсон наадмын нээлтийн ёслолын үеэр тус академийн ерөнхийлөгч Ион Деаконеску болон Крайова хотын Амбан захирагч Миа Олгия нар шагналыг гардуулсан байна. Энэхүү нэр хүндтэй шагналыг цом, мөнгөн урамшуулал дагалддаг. Дэлхийн өнөө цагийн хамгийн уран барималч гэгддэг Винченцо Бианки энэхүү цомыг урлаж, өөрийн биеэр гардуулсны зэрэгцээ алдарт зураач Константин Михалачи яруу найрагчид зургаа бэлэглэсэн нь содон үйл явдал болсон аж.

Тус академийн ерөнхийлөгч Ион Деаконеску, “Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр цуутай 50 гаруй яруу найрагч оролцсон энэ наадам яруу найргийн эрхэм дээд шагналаа Монголын найрагчид олгож буй нь хүн төрөлхтний утга зохиолын эрдэнэсийн санд монгол яруу найраг зохих байраа эзэлж байгаагийн тод илрэл юм” хэмээжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан