Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт номын баяртай

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Номын баяр” энэ сарын 20 буюу ирэх бямба гарагт Чингисийн талбай дээр болох гэж байна.
Соёл, спорт аялал жуулчлалын яам, “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй номын баярын хүндэт зочид нь ахмад зохиолчид байх юм. 11 цагаас эхлэх нээлтийн дараа ахмад зохиолчдод зориулсан хүндэтгэлийн улаан хивсний ёслол болох ажээ. “Номын баяр” өдрөөр үнэт ховор ном, хамгийн их уншлагад гарсан болон гараагүй шинэ номын үзэсгэлэн гарахаас гадна Ардын уран зохиолчдын бүтээлийг дэлгэн үзүүлэх юм. 16 дахь жилдээ зохион байгуулж буй номын баярын уламжлал ёсоор ахмад зохиолчид өрсдийн ном бүтээлээ сурталчлан оролцож, гарын үсэгтэй худалдаалах юм. Мөн ном эрхлэн гаргагч байгууллагууд номоо 5-50% хямдруулан худалдаална.Энэ үеэр тэргүүний уншигч хүүхдүүдэд шагнал гардуулж, хамгийн их уншигдсан уран зохиолын номын рейтингийг тогтоох аж. Мөн шинэ номын нээлт, зохиолчидтой хийх уулзалт, номын сангийн шинэлэг үйлчилгээг танилцуулах, ахмад зохиолчид хүндэтгэлийн дэвтэрт дурсгалын үг бичих, зураг авахуулах, номын хандив өргөх гээд маш олон үйл явдал энэ өдөр болно. Түүнчлэн харааны бэрхшээлтэй иргэдийн номын сангийн эрх зүйн орчин, номын сангийн шинэлэг үйлчилгээ, номын зах зээл сэдвээр илтгэл тавих юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан