Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Адал явдалт кино “таргалуулах” эрсдэлтэй

Амралтын өдрийн хамгийн сайхан “хөтөлбөрийн” нэг нь хэвтэнгээ зурагт үзэж, хажуугаар нь амттан шимттэн идэх гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх биз ээ. Тэгвэл кино үзэнгээ идэх нь таргалах гол шалтгааны нэг хэмээн мэргэжилтнүүд анхааруулж байна. Ялангуяа адал явдалт кино үзэнгээ юм идэх нь ямар ч хяналт, хэмжээ хязгааргүйгээр идэхэд хүргэдэг учраас барууны орнууд дахь таргалалтын гол шалтгааны нэг болж байгааг судалгаагаар тогтоожээ.
 90 гаруй оюутанд адал явдалт кино үзүүлэнгээ шоколад, жигнэмэг, жимс, попкорн мэтийн амттан өгөхөд тэд хэвийн үед иддэг хэмжээнээсээ хоёр дахин ихийг идсэн боловч өөрсдөө ч түүнийгээ анзаараагүй байжээ.  Ер нь, телевизээр адал явдалт кино, хошин шоу хөтөлбөр үзэх үед амттай зүйл идэх хүсэл бусад үеэс илүүтэй төрдөг бөгөөд хамаг анхаарал нь дэлгэц рүү төвлөрчихсөн байдаг учраас хяналтаа алдчихдаг байна. Тиймээс олон өвчний суурь болсон жин нэмэх гэдэг аюулаас сэргийлэхийг хүсч байвал зурагтынхаа өмнө амаа хөдөлгөхгүй суух нь дээр ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан