Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жимс зүрхний өвчний эрсдлийг 40 хувиар бууруулна

Өдөр бүр жимс идэх нь зүрх судасны өвчний эрсдлийг 40 хувиар бууруулдаг болохыг шинэ судалгаагаар тогтоожээ. 451 мянган хүнийг долоон жилийн турш ажигласны үндсэн дээр гаргасан уг судалгааны дүгнэлтээр өдөр бүр жимс иддэг хүмүүсийн зүрх судас, цусны даралт ихсэх өвчнөөр өвдөх эрсдэл хүнсэндээ жимс ногоо огт хэрэглэдэггүй хүмүүсээс даруй 25-40 хувиар буурсан байна.
Жимс, жимсгэнэ эрүүл мэндэд тустай гэдгийг хүмүүс нийтээрээ мэддэг ч чухам яаж нөлөөлдгийг сайн мэддэггүй. Тиймээс зүрх судасны өвчнөөс хол байя гэвэл хүүхэддээ чипс авч өгөхийн оронд ганц ширхэг алим авч өгөх зэргээр жимс жимсгэнээр хооллохыг өдөр тутмын хэвшил болгоорой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан