Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Самар цөмөөд байгаарай

Хаа сайгүй самар цөмсөн хүмүүс тааралдах нь намар цаг ирсний нэг илрэл. Хотын гудамжинд хог нэмдэг нэг муу талтай ч самар эрүүл мэндийн хувьд маш ач тустай хүнс. Монголд элбэг ургадаг цөмдөг самар гэлтгүй ер нь бүх самарт  А, Е, В бүлгийн аминдэм ихээр агуулагдахаас гадна кали, кальц, фосфор, төмөр гээд хүний биед хэрэгтэй шим тэжээлийг ч өгч чадна. Самарт агуулагддаг төмрийн хэмжээ нь  бусад жимс, хүнсний ногоо, үр тариа, маханд байдгаас ч их. Самарт агуулагдах Омега-3 бол эмч нарын хамгийн их идэхийг зөвлөдөг эрүүл хүнсэнд л агуулагддаг шим тэжээлт бодис билээ.
Хэдийгээр самар эрүүл мэндэд ийм тустай ч янз бүрийн ургамлын харшилтай хүмүүс татгалзах нь зүйтэй. Учир нь, зэрлэг байгалиас түүсэн жимс жимсгэнэ, самар зэрэг нь харшил сэдрээдэг талтай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан