Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эбола вирусийн халдвар хяналтаас гарлаа гэж Б.Обама мэдэгдлээ

Эбола вирусийн халдвар хяналтаас гарч өвчлөгсдийн тоо 10 мянга хүрч магадгүй гэж мэдэгдсэн байна. АНУ-ын төрийн тэргүүн Жоржия мужийн Атланта хотод мужийн эрүүл мэндийн шинжээчидтэй уулзсаныхаа дараа “Нөхцөл байдал хяналтгүй болж эхэлж байна. Халдвар маш хурдан тархаж, үүнээс ч дор болж мэднэ. Баруун Африкт өнөөдөр мянга гаруй хүн халдвар аваад байгаа бол энэ тоо 10 мянга болж өсч магадгүй юм” гэж хэлжээ.
Барак Обама бас Эбола вирус Америкт тархахыг үгүйсгээгүй хэмээн  шинжээчид хэлснийг дурдсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр Эбола вирусийн халдвараар 2,4 мянган хүн нас бараад байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан