Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Владивостокт авах шинэ кинонд Жеки Чан тоглоно

Хонконгийн кино найруулагч Само Хунг Кам-Бо “Хуучин цэрэг” нэртэй шинэ киноныхоо зургийг авахаар Оросын Владивостокт хүрэлцэн очсон байна. Энэ кинонд Жеки Чанаас гадна Энди Лоу, Лю Де Хуа нар тоглох юм байна. Кинонд гол баатар нь үнэт эдлэлээ Приморийн хязгаарын нийслэлд алдсанаас Хятад, Оросын тусгай албаныхан түүнийг эрж байгаа тухай гарах гэнэ.
Приморийн хязгаарынхан энэ удаа кино зургийн 129 хүнтэй багийг хүрэлцэн ирэхэд нь виз гаргах ажлыг хийж туслалцаа үзүүлэх аж. Киноны зургийг Владивостокийн хуучин барилга, гудамж талбайд аравдугаар сард багтаан авахаар төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан