Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Гансүхийн өмгөөлөгчийг шүүх хуралд оруулаагүй байна


Иргэн Л.Даваапил гэгч нь Зам, тээврийн сайд А.Гансүхийг “Самсунг” компанитай Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулагдаа албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, 3,6 тэрбум төгрөг завшсан гэх утга бүхий мэдээллийг твиттер хуудсаар тараасан байдаг. Сайд А.Гансүхийн гомдлоор АТГ энэ хэргийг шалгаж, өнгөрөгч дөрөвдүгээр сард Л.Даваапилийг хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэлэг тараасан гэмт хэрэг үйлдсэн буруутай болохыг тогтоон прокурорт шилжүүлсэн байна. Прокурор яллах дүгнэлт үйлдээд байсан юм. Тэгвэл энэ хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн I шүүхэд болсон бөгөөд шүүх хуралд А.Гансүхийн өмгөөлөгчийг оролцуулалгүй, нэг талын дүгнэлтээр хэргийг шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгосон байна. Тиймээс А.Гансүхийн өмгөөлөгч давж заалдана гэдгээ мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл
монголын ард түмнийг нэг нэгээр нь шүүхэд өгөөд барахуу чи.
АЖЛАА ХИЙГЭЭЧЭЭ ХЭРҮҮЛ ХИЙГЭЭД Л ЯВАХ ЮМ. ХҮНД ГҮТГҮҮЛЛЭЭ ГЭЭД ҮНЭН БОЛЧИХГҮЙ ШДЭЭ
Хамгийн их уншсан