Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нарнаас хамгаалах тосонд зориулсан хууль гаргалаа

АНУ-ын Сенат өчигдөр нэгэн хууль баталсан нь нарнаас хамгаалах тосны найрлагад орох, орохгүй бодисын жагсаалтыг хурдан баталж гаргах тухай байв. Тус улсын Хүнс, эмийн удирдах газар нарнаас хамгаалах тосны найрлагад ордог найман бодист түр хугацаагаар хориг тавиад, түүний нөлөөг судалж байгаа юм. Гэвч тус газрын шинжилгээ судалгаа маш удааширч хэдэн жил дамнаж байгаа нь тосны үйлдвэрлэлд саад болж эхэлжээ. Гэтэл энэ хооронд арьсны хорт хавдар АНУ-д хамгийн түгээмэл тохиолдож буй хорт хавдрын нэг болоод байна.  Тиймээс хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалахын тулд нарны хэт ягаан туяанаас арьс хамгаалах бүтээгдэхүүний тухай тусгайлан хууль гаргаж, Хүнс эмийн газрыг судалгаа шинжилгээгээ яаравчлахыг тусгажээ.
Европ, Азийн орнуудад нарнаас хамгаалах тосыг гоо сайхны бүтээгдэхүүнд хамруулж үздэг учраас нийтэд худалдаалах зөвшөөрөл олгоход төдий л уддаггүй аж. Харин АНУ-д үүнийг эмтэй адилтган үзэж, хор нөлөө, үр дүнг нь нарийн шинжилдэг учраас ийн удааширдаг гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан