Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол оюутан Казахстанд цонхоор унаж амь алджээ


Казахстаны Караганд хоотын Улсын их сургуульд суралцдаг монгол оюутан дотуур байрны долдугаар давхраас унаж амь алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ их сургуулийн оюутан Монгол Улсын иргэн Айболит Дамыс энэ сарын 19-ний өдөр оюутны нэгдүгээр байрны долдугаар давхраас унаж газар дээрээ нас барсан байна.
Сургуулийн проректор Салават Кентбек ”Дамыс бэлтгэл ангид суралцсан ч энэ жил их сургуульд орж чадаагүй ч дотуур байранд амьдарсаар байсан. Түүнийг осолддог өдөр нутгийнхан нь ирсэн. Дотуур байр үнэмлэх шалгаж оруулдаг ч тэд жижүүрийн дэргэдүүр хэрхэн нэвтэрснийг мэдэхгүй. Тэгээд дуулалдаж байхад Айболит цонхны давцан дээр сууж байсан, цонх онгорхой байсныг мэдэлгүй гэдэргээ налаад цааш унасан гэж нөхөд нь ярьсан. Тэгэхээр энэ бол  цэвэр болгоожмгүй байдлаас болсон, тохиолдлын осол” гэж ярьжээ. 
Карагандад талийгаачийн төрөл төрөгсөд нь амьдардаг тул тэдэнд хэл дуулгасан байна. Цагдаагийнхан хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн гэж казахстаны http://dknews.kz/ сайт мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
mongoldoo surahgui
neg hasag eh nutagta ysaa tawijeeeee
Хамгийн их уншсан