Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

10 дэвсгэртийн шинэ евро гүйлгээнд орлоо


Европын төв банк 10-тын дэвсгэртийн  нийтдээ 4.3 тэрбум еврог гүйлгээнд оруулжээ. Энэ 23-ны өдрөөс эхлэн европын бүхий л банкууд 10-тын хуучин дэвсгэртийг шинэ дэвсгэртээр солихоос гадна евро бүсийн орнуудын нутаг дахь бүх дэлгүүр мөнгөний хариултад мөн шинэ дэвсгэрт хариулж өгөх юм байна. Шинэ дэвсгэрт өнгө, хэмжээний  хувьд  хуучнаасаа ялгаагүй юм. Харин загварын хувьд жаахан өөрчлөгдөж, хамгаалах нууцлал нь улам сайжирсан гэнэ. 

Нууцлалын тугалган бүслүүр дээр эртний грекийн бурхны усан хээний хэлбэртэй дүрс нэмэгдсэнийг өмнө нь евро банк тавтын дэвсгэрт дээр хэрэглэж байсан юм. Европын төв банк цаашдаа 20, 50, 100, 500 –тын дэвсгэртийг ингэж нууцлалыг нь сайжруулан  шинэчлэхээр төлөвлөж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Баттулгад жудогын ерөнхийлөгч нь хангалттай биз дээ тэрэнд үүнээс илүүг хийх мэдлэг боловсрол ч байхгүй чаддаг чаддагаа л хийсэн нь дээр биз дээ.
Сайхан үгээр сайн ярьдаг Эби ерөнхийлөгчөөс ард түмэнд залхсан. Яг ийм стильтэй Женко Ганбаа 2ийг аль нэгийг сонговол төр тогтворгүйдэж, Иргэний дайн ч гарч болзошгүй. Сэтгэл хөөрөл ихтэй энэ хүмүүсийг Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болгож болохгүй.
Хамгийн их уншсан