Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай гаригийн хамгийн үнэтэй 10 лимузин


Лимузин гэдэг зарим нэгэн хүний хувьд өдөр тутмын хэрэглээ байдаг бол нэг хэсэг нь тансаглах гэж өөр хэнд ч байхгүй, дахин давтагдашгүй ийм машин захиалан хийлгэж унадаг байна.
Энэ жагсаалтад орж байгаа лимузингүүд бүгд нэг сая доллараас дээш үнэтэй. Эд бас бүгдээрээ дамжлагаар үйлдвэрлэсэн машинууд биш зөвхөн захиалгаар ганцхан хувь биш юм аа гэхэд тун цөөхөн хувиар үйлдвэрлэсэн машинууд.

Lamborghini Aventador Stretch

2013 онд “Оддод зориулсан автомашин” компани энэ машиныг гаргасан. V12 Lamborghini bgj[nay 6.5 литрийн  700 морины хүчтэй хөдөлгүүртэй. Бусад машинуудаас ялгаатай нь гадаад төрх, заслаараа бас өвөрмөц. Арын хэсэгтээ долоон хүртэл хүн суух зөөлөн буйдан, ялтсан телевизор, Ipod  тоглуулагч, миний бартай.

Mercedes-Benz S-600 Pullman: Нэг сая доллар

Хэрэглэгчдэд 2015 онд гаргахаар төлөвлөж байгаа Mercedes-Benz S-600 Pullman машиныг дэлхий даяар автомашины олон удаагийн шоу үзүүлбэр дээр үзүүлж байсан. Өмнөх Maybach 62 загварыг солихоор хийж байгаа загвар.

 Mini Cooper: 1,35 сая  доллар

Ягаан өнгийн энэ машин өөртөө “Мини сая доллар” нэр авсан. Энэ машинд 47 дюймын дэлгэцтэй телевиз, 20 камер бий. Машины гадрыг Swarovski-ийн  нэг сая гаруй жижиг талстаар чимэглэж дугуй бүр дээр нь найман см-ийн талст суулгасан. Цонхны наалтыг нь мөн л 50 граммын цэвэр алтаар урласан.

Maybach Landaulet: 1,4 сая  доллар

Mercedes-Benz компани энэ тансаг машиныг үйлдвэрлэж байгаа.  Maybach бол 1920-иод оны хамгийн тансаг люкс, ихэд дэлгэрсэн машин. Энэ лимузин 612 морины хүчтэй хөдөлгүүртэй, алтаар чимэглэсэн цагаан ширэн бүтээлэг бүхий зөөлөн суудалтай. Одоохондоо үйлдвэрээс хараахан гараагүй байгаа ч 1,4 сая доллараар үнэлэгдэх нь тодорхой байгаа.

Midnight Rider:  2,5 сая  доллар

1986 онд үйлдвэрлэсэн энэ лимузин 40 хүний суудалтай. Зочид гурван өөр өөр тасалгаанд сууж болох ч 1800 вт-ын дуу намсгагчтай болохоор бие биедээ садаа бологүй хөгжилдөж болно. Бас шөнийн клуб ажиллана. 2,5 сая долларын үнэтэй энэ машин хүндийн жингээрээ  дээд амжилт тогтоосон гэж болно.

“Араатан”: З,0 сая доллар

АНУ-ын ерөнхийлөгчид зориулж 2009 онд захиалсан. Ер нь бол Кадиллак маркийн 12 ийм лимузингийн гурав нь АНУ-ын ерөнхийлөгчийн паркт бий. Түүний нэг Cadillac One гэдгийг нь ерөнхийлөгч унадаг. Уг нь ийм машин 300 мянган долларын үнэтэй ч Ерөнхийлөгчийн засаг захиргаа аюулгүй байдал хангах төхөөрөмжүүд суулгахад 3 сая гаруй доллар зарцуулсан. “Араатан” гранатомётын довтолгооноос хамгаалах хуягтай. Хамгаалалтын бусад тоноглолыг нууцалдаг.

Rolls Royce Phantom: 3,8 сая  доллар


Хятадад энэ лимузинг 3,8 сая  доллараар худалдсан. Сум үл нэвтрэх хуяг бүхий  энэ машин жинхэнэ албан тасалгаа л гэсэн үг. 6,8 литрийн багтаамж бүхий V12 мотор нь 432 морины хүчтэй.

American Dream (Американкийн мөрөөдөл): 4 сая  доллар

Автомашины загвар зохион бүтээгч Жей Орбергийн бүтээл. Манай гаригийн хамгийн урт 30 метр энэ лимузин 26 дугуйтай. Энд унтлагын хоёр өрөө, усан сан, нисдэг тэрэгний буудалтай гээд бод доо.

Лимузин Бэтмобиль: 4,2 сая  доллар


Энэ тансаг машиныг Бэтмэн киноны шүтэн бишрэгчдэд зориулан Тим Бертоны энэ киноноос санаа авч үйлдвэрлэсэн. V8 Corvette загварын тийрэлтэт хөдөлгүүртэй. Бэтмен кинон дээр гардаг зүйлсүүдийг суурилуулсан. Тухайлбал дугуйнд нь пуужин харвах төхөөрөг байгаа.

Брунейн султаны Rolls-Royce Silver: 14 сая доллар

Брунейн султан Хассанал Болкиах өөрийн машины цуглуулгаараа  дэлхийн дээд амжилт тогтоосон нэгэн. Мэргэжилтнүүдийн үнэлснээр бол түүний цуглуулгад нийтдээ 7 тэрбум долларын үнэ хүрэх машинууд байгаа гэнэ. 1990-ээд оны дундуур эдний гэр бүл дэлхий дээр худалдаалагдаж байгаа Роллс Ройсов-ын талыг авсан гэдэг. Султан өөрөө 24 каратын алтаар бүрсэн Rolls-Royce Silver Spur лимузинтэй нь энэ.

0 Сэтгэгдэл
Ug usgiin baahan aldaa. Unshihad yamar ruramgui um be. Sedev ni aytaihan baidag.
Iim balai yum hiij baihiin orond hunii eruul mend, baigal delhiid mash ih heregtei sanaa, ololt, devshil bodoj setgej buteevel deersen dee. Manai Mongold bas yamar agaar amisagalj, yamar zamaar, henii dund yavaagaa medehgui 4 ijel toogoor gangarsan hooson tolgoitoi bienuud olon shuu dee. Bodoh l heregtei.......
Хамгийн их уншсан