Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сагсчид ялагдал хүлээсэн ч Монголын баг V-т бичигдэж байна

Азийн наадамд оролцож буй манай сагсан бөмбөгийн эрэгтэй баг урьдчилсан шатны “А” хэсэгтээ Хонконг, Малдивыг хожиж, хоёрдугаар тойргийн эхний тоглолтоороо Азид дөрөвт эрэмбэлэгддэг Йорданы багийг хожсон боловч өчигдөр талбайн эзэн Өмнөд Солонгосын багт 90:67-гийн харьцаагаар ялагдлаа. БНСУ-ын баг өнөөдөр Йорданы багтай тоглох бөгөөд Солонгосын баг ялалт байгуулвал манай эрэгтэй баг тамирчид анх удаа сүүлийн наймд үлдэх боломжтой болно.
Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн зуны спортын наадамд 45 орны 12 мянга гаруй тамирчин спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдөж байгаагаас дөрвөн өдрийн дараах байдлаар спортын 15 төрөлд 98 багц медалийн эзэд тодроод байна.
Манай шигшээ багийн тухайд спортын 23 төрөлд 231 тамирчнаа оролцуулж буйгаас дөрвөн алт, гурван мөнгө, зургаан хүрэл, нийт 13 медальтайгаар 45 орноос тавдугаарт бичигдэж байна.





0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан