Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Байгалийн хийн асуудлаар Солонгосын корпорацитай санамж үйлдлээ

Монгол Улсын Эрчим хүчний яам БНСУ-ын “Korea Gas Safety Corporation" корпорацитай цэвэр эрчим хүч үйлдвэрлэх, сум суурин газруудад эрчим хүч, дулаан нийлүүлэхэд байгалийн хий ашиглах, үүний тулд инженерийн аюулгүй байдлыг хангах арга хэмээнүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг үйлдэж гарын үсэг зурлаа.

Энэ санамж бичгийн хүрээнд байгалийн хий ашиглах инженерийн байгууламж байгуулахад аюулгүй байдлын олон улсын жишигт нийцсэн дүрэм журам, нормативын актуудыг боловсруулах, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх, мэргэшүүлэх ажлуудыг хийх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан