Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОРОНДОО ОРОЙ ОРДОГ УУ. ТЭГВЭЛ...

Та орой хэдэн цагт унтдаг вэ.  Зурагт үзэх, интернэтээр хэсэх, бас дуусгаагүй ажлаа хийх, ном унших гээд ингэс тэгэсхийсээр шөнө дунд болгочихдог уу. Магадгүй та өөрийгөө орой бүтээлчээр ажилладаг “шар шувуу” хэмээн бодож, энэ дутагдлаа цайруулдаг байж мэдэх юм. Гэвч та эндүүрч байна. Энэ бол нойрны тэнцвэр алдагдах ужиг өвчин юм. Дэлхий даяар хэдэн зуун сая хүн өөрийгөө шөнийн шар шувуу гэж бодон энэ өвчнийг үл анзааран амьдарч байна. “За яахав, унтах цаг л жаахан өөрчлөгдөө биз, ажил амьдралаа алдахгүй л бол болоо” гэж та бодож байна уу. Гэвч энэ хэдхэн цагийн ялгаа зүрхний хэмнэл алдагдах, цусны даралт өөрчлөгдөх, янз бүрийн үрэвсэлт өвчнөөр өвдөх эрсдлийг нэмэгдүүлж, таны эрүүл мэндийг хохироож байдаг. Яагаад гээч. Учир нь, хүний хамгийн чанартай нойрсох хугацаа нь оройн 10 цагаас эхэлдэг юм. Энэ цаг үед унтаж амжвал гүн нойрсохоос гадна бие сайхан амарч, тэр хэрээр эрүүл мэндэд ашиг тусаа өгнө. Сайн нойр авах нь эрүүл байх гол үндэс болоод зогсохгүй, хамгийн зохистой зөв амьдралын хэв маяг гэдгийг орчин үеийн шинжлэх ухаан байнга сануулах болсон. Хүн унтаж амарч байх үед тархи бүх хогоо цэвэрлэж, энергиэ нөхөж, шинэ өдөрт бэлддэг.Энэ нь ч эрүүл амьдрах нэг үндэс болдог. Гэтэл гүн нойрсч чаддаггүй сэрвэлзэж сэрээд байдаг үүр шөнийн цагаар унтахаар эрүүл мэндэд муугаар нөлөөлөхөөс эхлээд хүний зан авирт нөлөөлж, уур бухимдалтай, амархан ядардаг болгоно.
Өнөө үед хүмүүс орой эрт унтаж, өглөө эрт босохыг эрхэмлэхийн оронд телевиз, интернэт мэтийн чухал бус зүйлд нойрсох ёстой алтан цаг хугацаагаа зарцуулсаар эцэстээ нойрны хэмнэл алдагдах өвчтэй болж байна. Энэ өвчнийг “Нойрсох хугацаа хойшлох синдром” хэмээн нэрлэдэг бөгөөд “эрт унтаж чаддаггүй, нойр хүрдэггүй” гэх зовиуртай хүмүүс энэ өвчнөөр өвдсөн гэсэн үг юм.
Энэ нь нойргүйдлийн өвчнөөс юугаараа ялгаатай гэхээр орой эрт унтаж чаддаггүй ч нэг унтвал сайн нойрсч чаддаг. Хэрэв та орой унтдаггүй, өглөө босоход хэцүү санагддаг, бүтэн өдрийн турш нойрмог явдаг бол, бас анхаарлаа сайн төвлөрүүлж чадахгүй, байнга ядраад, уур цухал төрөөд байвал нойрсох хугацаа хойшлох синдромоор өвджээ гэсэн үг.
Тэгэхээр энэ өвчнөөс яаж ангижрахыг одоо зөвлөе. Юуны өмнө та өөрийн биеийг биологийнх нь зөв хэмнэлд оруулах хэрэгтэй. Энэ нь өглөөний цай уухаас эхэлнэ. Оройтож унтсанаас өглөө ажил хичээлээс хоцрох гээд цай уудаггүй хүмүүс их байдаг. Тэгвэл өглөө цайгаа ууснаар цусан дахь сахарын хэмжээгээ тогтвортой байлгаж, улмаар гүн нойрсоход тусладаг мелатонин ялгарна. Мелатонины ялгарлыг сайжруулахын тулд орой унтахын өмнө компьютер, гар утас хэрэглэхгүй телевиз аль болох үзэхгүй байх хэрэгтэй бөгөөд яг унтахдаа гэрэл ялгаруулж буй бүх электрон хэрэгслийг унтраах ёстой юм.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
yg unen bichsen bna.blalaa
bitgii ***** noir buhniig emchildeg
sain uu? hudlaa yum bichihee bolimoor yum, honogt 4-5 tsag amraad busad tsagt ni ajillaad bj boldog l yum. harin ch erch huchtei boldog baisan, odoo ert untaad ert bosoh gej oroldood l ulam yadaraad baih yum. minii bodoloor hangalttai yadarsan bie mahbodi amrahdaa hurdan sergehdee ch hurdan baidag yum shig bgaa yum daa, untah amrah ni gol bish ali boloh hudulj ajillah l eruul baihiin undes yum uu daa
bitgii ***** noir buhniig emchildeg
Хамгийн их уншсан