Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Кейт Миддлтон ихэр охид төрүүлэх үү

Гүнгийн авхай Кэтериний гэдэс томорч ч амжаагүй байхад түүний хэвлийд хоёр ихэр охин бойжиж байгаа гэсэн мэдээлэл ам дамжин яригдаж эхэлээ. Кэмбрижийн гүнгийн эхнэр Кейт ирэх хавар амаржих бөгөөд ямар хүүхэд тээж байгааг одоогоор хэн ч мэдээгүй байгаа.
Одоо дөнгөж 10 долоо хоногтой Кейт Миддлтон жирэмсний эхэн үеийн хурц хордлогод ороод хатан хааны ордныхон юун хүүхдийн хүйс манатай байгаа ч олон нийтэд бол ирээдүйд мэндлэх үр ханхүү, гүнжийн аль нь болох хамгийн сонирхолтой байгаа нь лавтай.
Хэн ч үнэн эсэхийг нь батлаагүй боловч Кейт хоёр ихэр охин тээж байгаа гэдэг яриа британичуудад их таалагдаж, гүнж нарын нэрийг хүртэл бодож олжээ. Зарим хэвлэлд бичсэнээр гүнжүүдийг Маргарет, Элизавета гэж нэрлэх гэнэ. Ямартай ч энэ яриагаа тааламжтай гэгч нь үргэлжлүүлэхэд дахиад хэдэн долоо хоногийн хугацаа британичуудад байна. Учир нь, ургийн хүйсийг 18-20 долоо хоногтойд тодорхойлдог билээ. Харин ихэр хүүхдийн тухайд бол 10-13 долоо хоногтойд нь ЭХО-гоор харж болдог гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан