Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Төгсцогт учраагаа ялж, шигшээ наймд шалгарлаа

Азийн наадмын боксын тэмцээнийн дөрөв дэх өдөр 56 кг-д өрсөлдөж байгаа гавьяат тамирчин Н.Төгсцогт Туркменистаны боксчин Якуб Мередовыг 3:0-ийн харьцаагаар хожлоо. Хөх булангаас гарч тоглосон манай тамирчин үүгээр шөвгийн наймд шалгарсан бөгөөд тэрээр эхний тойрогтоо гоц мөргөсөн юм. Харин өнөөдөр болсон тулаанд тэрээр өрсөлдөгчөө 30:25, 29:27, 30:25 гэсэн тооны харьцаагаар илт илүүрхлээ. Н.Төгсцогт хүрэл медалийн төлөө БНСУ-ын Хам Сан Мёнтой тулалдана.
Өнөөдөр ОУХМ С.Эрдэнэбаяр, Д.Отгондалай нар рингэнд гарна. 60 кг-д тоглох ОУХМ Д.Отгондалай эхний даваанд хийлж өнөөдөр Туркменистаны боксчин Шохрат Дурдиевтэй тоглоно. Харин 81 кг-д өрсөлдөх ОУХМ С.Эрдэнэбаяр өнөөдөр дэлхийн хүрэл, Азийн аварга Узбекийн Ойбек Мамазулуновтой тоглохоор оноолт таараад байна.
Н.Төгсцогтоос гадна 64 кг-д ОУХМ Б.Чинзориг мөн шөвгийн наймд шалгарсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан