Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эстони Улсын Ерөнхийлөгч Тоомас Хендрик Илвестэй уулзлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тэргүүтэй Монголын төлөөлөгчид оролцож байгаа билээ.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж улс орнуудын төр засгийн тэргүүнүүдтэй уулзахаас гадна хоёр талт уулзалтуудыг амжилттай хийж байгаа юм. Тухайлбал Эстони Улсын Ерөнхийлөгч Тоомас Хендрик Илвестэй уулзаж хоёр орны хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр тус улсын цахим засаглалын тогтолцоо нь хүнд суртлыг бууруулж, төрийн үйлчилгээг шуурхай хүртээмжтэй болгосныг онцлоод энэ талаар туршлага судлах хүсэлтэйгээ илэрхийлж цаашдаа хоёр орон мэдээлэл технологийн салбарт хамтран ажиллах боломж бийг дурдсан юм.
Эстони улсын хувьд иргэд нь эмнэлэг, банкны үйлчилгээнээс эхлээд нийгмийн харилцааны бүхий л зүйлээ цахимаар шийддэг энэ талаар Европтоо жишиг болохуйц харьцангуй туршлагатай. Өнөөдөр тус улсын иргэд ухаалаг гар утастай байхад иргэний бүртгэл, төрсний гэрчилгээ, гэрлэлт, сонгуульд санал өгөх гээд бүх зүйлээ цахимаар шийдэж чаддаг байна. Иргэд нь гадаадад байгаа ч улсдаа байгаа юм шиг бүх л зүйлд хамрагддаг гэнэ. Тиймээс энэ талаар манай улс туршлага судалж өнөөдрийг хүртэл амжилттай яваа тус улсаас суралцаж Монгол хөрсөнд суулгах талаар ярилцсан юм.
Түүнчлэн Эстони улс занарын олборлолт ашиглалтаараа арвин туршлагатай аж. Шатахуун хэрэглээнийхээ тал хувийг занараас гаргаж авдаг тус улс хүн  амын тоогоороо Монгол Улстай ойролцоо. Эстони Улсын Ерөнхийлөгч Тоомас Хендрик Илвесийн хэлснээр тус улс 100 орчим жилийн өмнөөс занарыг ашиглаж өнөөдрийг хүртэл технологио сайжруулсаар иржээ. Монгол Улсад занарын орд нөөц байгаа учир тус улстай энэ салбарт хамтран ажиллах боломж бийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дурдсан юм.
Дашрамд сонирхуулахад, НҮБ-ын салбар хуралдаан болох “Онлайн эрх чөлөө эвсэл”-ийг Эстони улс даргалж байснаа Монгол Улсад шилжүүлж байгаа юм. Энэ хүрээнд Азийн орнуудыг энэ эвсэлдээ татан оруулахыг Ерөнхийлөгч Тоомас Хендрик Илвес хүсээд Цахим эрхчөлөөг баталгаажуулсан олон улсын конивенц бий болгох хамтарсан төслийг боловсруулах талаар ярилцсан.
Хоёр талт уулзалтуудаас гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн урлигаар хүндэтгэн барих дайллагад уригдаж уулзсан юм. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд оролцох төр, засгийн тэргүүн нарт хүндэтгэн барих үдийн зоог арга хэмжээнд оролцох үеэрээ дэлхийн улс орнуудын удирдагчидтай уулзаж халуун дотно яриа өрнүүлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан