Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гладиаторууд Ромд эргэн ирлээ

Италийн нийслэл Ромын Домициана цэнгэлдэх хүрээлэнд эртний ромын гладиаторуудын зэвсэг хэрэгслийн тухай сонирхолтой үзэсгэлэн дэлгэгдээд байна. Энд эртний тэр баатруудын илд, бамбай, хутга, бүс, хамгаалалтын хуяг, өвдөг, мөрний хамгаалалт гээд 350 гаруй үзмэр  дэлгэжээ. Эл үзэсгэлэнгээс МЭӨ IY зуунаас эхлээд МЭ-ний II  зуун хүртэл Эртний Ромын хамгийн тулаанч салаа байсан гладиаторуудын түүхэн замналыг харуулахаар энэ үзэсгэлэнг гаргажээ. Үзэсгэлэнг гаргахын тулд Ромын гладиаторуудын ид тулалдаж байсан газруудаас олдсон археологийн олдворуудыг хэдэн жилийн турш сэргээн засах, ажил хийсэн байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан