Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У.Хүрэлсүх эргэж ирэв


У.Хүрэлсүхийн Зүүний хүчний холбоо өнгөрсөн долоо хоногт үйл ажиллагаагаа идэвхжүүлж эхэллээ. УИХ-ын гишүүн асан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүхийн тэргүүлдэг энэхүү Зүүний хүчний холбоо /ЗХХ/ ээлжит Бага хурлаа хийж, намдаа ямар үүрэг рольтой болохоо мэдрүүлэв. Түүний хуралд МАН-ын үе үеийн дарга, нарийн бичгийн дарга, өндөр албан тушаалтнууд ач холбогдол өгч оролцсон юм. Үндсэндээ хоёр өдөр болсон Зүүний хүчний холбооны хурал МАН-ынхныг сэргээх зорилготой байсан нь тодорхой. Эхний өдрөө сургалт явуулсан бол дараагийн өдөр нь VI Бага хурал хуралдуулж, холбооныхоо дүрмийг өөрчилж, бусад олон асуудал хэлэлцжээ. Хуралд МАН-ын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүлсэн. ЗХХ Удирдах зөвлөлдөө УИХ-ын гишүүн асан, сайд, дэд сайд асан хүмүүсийг багтааж. Ерөнхийдөө хүрээгээ нөлөө бүхий хүмүүсээр тэлж, уналтад орсон намаа босгож ирэх зорилготой аж.
Аймгуудаас тав, дүүргүү­дээс мөн тооны төлөөлөгч VI Бага хуралд оролцуулсан хэдий ч дэмжигчдийн тоо нь нэмэгдэж буй гэлээ.

Түүнчлэн Бага хурлын гишүүний тоог 301 болгов. МАН-ын Бага хурал гэхэд 310 гишүүнтэй гэхээр түүнээс дутахааргүй бүтэц бий болгож байгаа гэсэн үг юм. Ингэх нь мэдээж ЗХХ МАН доторх томоохон, нөлөө бүхий фракц болохоо батлах арга биз. Зөвхөн дүрэм, журам дотоод асуудал гэх зохион байгуулалтын асуудал хэлэлцээгүй.
ЗХХ-ны VI Бага хуралд оролцсон гишүүд нь МАН-ын одоогийн удирдлагуудыг багагүй шүүмжилсэн байна. Залуу бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа нь зөв хэдий ч хэтэрхий туршлагагүй, ахмадуу­дынхаа үгийг сонсох­доо хойрго, удирдах, зохион байгуулах ажил хийж чадах­гүй байна гэх мэтээр нэлээд шүүмжлэл урсгажээ.

МАН-ынхныг 2016 оны сонгуульд бэлтгэж эхлэхийг уриалсан нь ингэж олон хүн цуглуулж, хуралдуулсны гол асуудал байв. Өнгөрсөн сонгуулиудын ялагдлаас сургамж авч 2016 оны сонгуульд одооноос бэлдэж эхлэхийг сануулжээ. Тэгэхдээ намын жагсаалт гаргахдаа юуны өмнө анхаарах хэрэгтэй. Өмнөх шигээ мөнгөтэй хүмүүсийг жагсаалтын эхэнд оруулахгүйгээр аль болох олонд нэр нөлөө сайтай гишүүдээр жагсаалтаа бүрдүү­лэх санал гарч. Үүнийгээ намын­хаа удирдлагуудад дуул­гаж буй гэнэ.

Удахгүй МАН-ын ээлжит Бага хурал  болох учраас энэ асуудлыг тэр үеэр ярилцаасай гэсэн санаа агуулсан бололтой. ЗХХ-ны Бага хурлын дараа баасан гарагийн орой хүлээн авалт болж МАН-д нэр нөлөөтэй эрхмүүдийг хуран цуглуулсан аж. Тухайлбал, МАН-ын Зөвлөхүүдийн танхимд багтдаг үе үеийн Ерөнхий сайд, сайд, намын удирдах албан тушаалтнуудаас цөөнгүй нь иржээ. Сонин, содон зочин гэвэл Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, С.Баяр, МАН-ын генсек асан Д.Идэвхтэн, УИХ-ын гишүүн байсан Ц.Цэнгэл, Д.Очирбат, Ц.Батбаяр /хотын дарга асан/ гээд сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, төрийн өндөр алба хашиж байсан МАН-ын тодотголтой хүмүүс гол зочид байв. УИХ дахь бүлгийн даргаас бусад ихэнх гишүүд хүлээн авалтад оролцож. Харин МАН-ын дарга М.Энхболд Хятадын Коммунист намын төлөөлөгчидтэй уулзалттай хэмээн хүлээн авалтад ирээгүй гэнэ.

У.Хүрэлсүх ингэж гэнэт гарч ирж буйг янз бүрийн өнцгөөс харж, тайлбарлаж буй. МАН-ыг нэгэн цагт удирдаж явсан ч 2012 оны сонгуульд намаа ялагдалд хүргэсэн бурууг түүнтэй холбож тайлбарладаг. УИХ-ын сонгуульд жагсаалтаар нэр дэвшин сонгогдоод удалгүй өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Гэхдээ хувийн асуудлаас болж ажлаа өгч буйгаа мэдэгдсэн. Тэгсэн мөртлөө дараагийн сонгуульд ач холбогдол өгч эхлээд байгааг нь МАН-ын дарга болох гэсэн хүслийн илэрхийлэл гэх нь ч бий. Үгүй бол яах гэж ЗХХ-гоо идэвхжүүлж, олны өмнө ил гарч, дараагийн сонгуульдаа одооноос бэлтгэж эхэлье гээд сууж байх вэ. Мэдээж ямар нэг зорилготой учраас. Магадгүй одоогийн удирдлагад буй намынхантайгаа гар нийлээгүй ч байж болох. Тиймээс ЗХХ гэж өөрийн санаачилсан төрийн бус байгууллага гэх фракцийг удирдан чиглүүлж МАН-ын дотоод ажилд оролцож эхлэснийг үгүйсгэхгүй байгаа. Ямар ч байсан өөрийн байр сууриа энэ хурал, хүлээн авалтаар У.Хүрэлсүх илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Za odoo bas yahan ve.... eronhiilogchiin songuuld nadtai ursoldoh gej baigaa yum bish biz dee.......
Хамгийн их уншсан