Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын бүтцийн тухай асуудлыг удахгүй оруулна гэв


“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурлаар Ерөнхий сайд яам, агентлагийн удирдлагуудад хэд хэдэн үүрэг чиглэл өгөв. Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2015 оны төсвийн төслийг дэлгэрэнгүй хэлэлцэж, Төсвийн ерөнхийлөн захирагчийн багц нэг бүрийн төсвийн саналыг эцэслэн тохирсон, удахгүй УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Хэмнэж, тэвчиж болох урсгал зардлуудыг нэлээд танасны зэрэгцээ орон нутгийн удирдлагуудад төсвийн эрх мэдэл өгөх санал боловсрууллаа. Суманд барих сургууль, цэцэрлэгийг Засгийн газар заах биш орон нутаг өөрсдөө бие даан шийдэж, төсвөө удирдах эрх олгох гэж байгаа аж.  Үүнтэй холбогдуулж сайд нарын төсвийн багцаас орон нутагт шилжүүлж, нэг салбарын худалдан авалтыг нэгтгэж төвлөрүүлэх гэх мэт зохион байгуулалт хийснээр урсгал зардлыг багагүй хэмжээгээр танасан гэлээ. Иймд яам, агентлагууд цаашид орон нутгийн байгууллагуудтай ажлын уялдаа холбоогоо сайжруулж ажиллах хэрэгтэйг анхааруулав.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогтод халагдахын өмнөх арга хэмжээ авсан байна. Бариад дөнгөж дуусч буй Нисэхийн замыг таван хэсэгт хуулж, газар доогуурх шугам хоолой тавьж байгаа нь маш хариуцлагагүй үйлдэл учраас хариуцлага тооцсон гэлээ. Ийм үйлдлийг төрийн байгууллагууд давтаж болохгүй шүү гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг яам, агентлагийн удирдлагуудад хатуу санууллаа. Энэ мэтчилэн ажлын уялдаа холбоогүй байгаа зарим яамыг нэгтгэх, төрийн байгууллагуудын ажлын уялдааг илүү сайжруулах Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ гэж Ерөнхий сайд хэлэв.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ долоо хоногт Өмнөговь аймагт ажиллаж, тус аймгийг нийслэлтэй холбосон хатуу хучилттай автозамыг хүлээн авч, Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтын явцтай газар дээр нь танилцах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан