"Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төв 50 нас хүрлээ
Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
Мартамхай гэхэд хар тамхиа барьцааны машинд мартана гэж байх уу
Америкийн Нью-Мексико мужийн Альбукерке хотын иргэн 40 настай Дэвид Унга барьцаалан зээлдүүлэхээс машин авч унаад эргүүлж өгөхдөө их хэмжээний хар тамхиа машиндаа мартсанаас болж баривчлагдсан байна. Тэрээр энэ сарын 23-нд барьцаагаар авсан машинаараа олон улсын нисэх буудал хүрээд эргүүлж өгөн тооцоо хийн явсан байна. Барьцаалан зээлдүүлэх газрынхан машинаа цэвэрлэж байтал их хэмжээний ямар нэг өвс бүхий хар уутнууд гарч иржээ.
Компанийн ажилтнууд тэр даруйд нь нисэх буудлын цагдаад мэдэгдэж хууль хяналтынхан ч удалгүй ирж 63 кг тэр өвс нь марихуан болохыг тогтоож.
Яг энэ үеэр Дэвид Унга ч эргэж ирэн машин дотор эд зүйлээ мартсанаа хэлэх таарч, цагдаагийнхан түүнийг баривчилжээ.
Орон нутгийн цагдаагийн дарга Маршалл Кац маш чанартай хар тамхийг мэргэжлийн түвшинд ууталж бэлтгэсэн байсан гэж мэдэгдсэн байна. Цагдаагийнхан болон аюулгүйн албаныхан одоо Унга энэ бодисыг хаанаас авсан, хашаа дамжуулах гэж байсан, хамсаатнууд нь хэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл