Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зарим цэнгээний газрууд гурван сар хүртэл хугацаанд ажиллахгүй


Aрхи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй баар цэнгээний газрууд холбогдох тогтоомжуудыг зөрчиж байгаа зөрчлийг холбогдох байгууллагуудын шалгалтаар илрүүлэн Тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хотын ерөнхий менежерт хүргүүлдэг байна. Энэ дагуу есдүгээр сарын байдлаар хууль тогтоомж удаа дараа зөрчиж байгаа талаарх холбогдох хяналт шалгалтын байгууллагуудын хүсэлтийг үндэслэн 15 аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
Дээрх аж, ахуйн нэгжид XI хороололд байрлах “Холливуд” баар, III, IV хорооллын “Бенз” караоке, “See” баар, ХУД-т байрлах “Минт” зэрэг баар, цэнгээний газрууд багтсан байна. Зөрчил илэрсэн цэнгээний газруудын эрхийг гурван сараар хасдаг бөгөөд зөрчлөө  арилгасан тохиолдолд гурван сарын дараа үйл ажиллагаа явуулах эрхийг нь сэргээдэг байна. Харин үйл ажиллагаа явуулах эрхгүй болсон үедээ шийдвэрийг зөрчсөн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийн удирдлагыг захиргааны журмаар баривчлах хүртэл арга хэмжээ авах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан