Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдлоо


Ерөнхий сайд Н.Алтанхуяг Өмнөговь аймагт ажиллаж байна. Түүнийг дагалдаж Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Зам тээврийн сайд А.Гансүх тэргүүтэй албаныхан ажиллаж байгаа юм. Ерөнхий сайд өчигдөр Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос Дундговийн Ман­далговь хүртэл 298 км хатуу хучилттай замын нээлтийг хийлээ. Хэдийгээр энэ зам өнгөрсөн жил ашиглалтад орох ёстой байсан ч гүйцэтгэгч компаниудын ажлын удаашралаас болж энэ жил ашиглалтад оруулж байна. Ингэснээр Өмнөговьчууд нийслэлтэй хатуу хучилттай замаар зорчих болж байгаа юм.
Мандалговь-Даланзадгад чиглэлийн 296 км хатуу ху­чилт­тай авто замын барил­гын ажил нь 137,2 тэрбум төг­рөгийн төсөвт өртөгтэй нийт зургаан төсөл арга хэм­жээнээс бүрдэх бөгөөд Хөгжлийн банкны өөрийн хөрөнгөөр 34,6 тэрбум төгрөг, Чингис бондын хөрөнгөөр 102,6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна. Уг авто замын ажлыг гүйцэтгэхэд дөрвөн компанийн 1000 гаруй инженер техникийн ажилчид, мэргэжилтнүүд ажиллажээ.  Ерөнхий сайд Н.Алтанхуяг мөн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан