Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
Цагдаагийн ажилтанд хуурамч хар тамхи зараад баригджээ
Америкийн Галифакс хотноо цагдаагийн ажилтанд хар тамхи гэж хуурамч зүйл худалдсан нэгэн эрийг баривчилсан байна. Гэхдээ түүнийг хар тамхи худалдаалсан гэж биш харин кокаин хэмээн хуурамч зүйл худалдсан, залилан мэхэлснийх нь төлөө баривчилжээ.
30 настай Кэмерон Митчелл гэдэг эр зургадугаар сарын 19-нд цагдаагийн нэгэн ажилтанд хар тамхи худалдах санал тавьжээ. Цагдаа нар ч түүнийг хар тамхи наймаалдаг тухай хэд хэдэн мэдээлэл авсан байж. Ингээд ярилцсаны дүнд цагдаа түүнээс 20 доллараар кокаин авахаар болж тэрээр ачааны машиныхаа бүхээгээс цаасанд боодолтой нунтаг зүйл авчирч өгчээ. Цагдаагийн ажилтан түүнийг нь шалгаж үзтэл хар тамхи биш харин зүгээр л жигнэмэг буталж нунтаглаад хийчихсэн байсан гэнэ.
Үүний дараа цагдаа нар Митчеллийг хуурамч бүтээгдхүүн худалдаж хэрэглэгчийг залилан мэхэлсэн хэмээн баривчилжээ. Тэрээр цагдаагийн газарт очоод өөрт нь мөнгө хэрэгтэй байсан ч жинхэнэ хар тамхи байхгүй байснаас болоод ийм санаа төрсөн гэж мэдүүлжээ.

0 Сэтгэгдэл