Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шангрилад гарсан галыг унтрааж дуусчээ

Хүүхдийн паркын газарт баригдаж бөөн хэл ам дагуулж байсан MCS компанийн "Шангрила" зочид буудлын барилгад гарсан галыг хоёр цагийн дотор унтрааж дууслаа. 500 сая ам.долларын өртөгтэй гэх тус барилгын долоон давхраас гал гарч, улмаар дээшээ ахиж байгаа тухай дуудлага 12 цаг 30-40 минут орчимд нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн бөгөөд хоёр цаг 40 минутын орчимд гал унтрааж дууссан гэж албаныхан мэдэгджээ. Уг галыг унтраахаар онцгой байдлын хоёр ангийн таван тасаг ирж, хүч нэмэгдүүлэн ажилласан байна.
Гал гарах үеэр барилгын дээд давхарт байсан 20 орчим хүнийг Нийслэлийн аврах гал унтраах багийнхан аюулгүй доош буулгажээ.
Шангрила зочид буудлын барилгын эхний хэсгийг хараахан ашиглалтад хүлээлгэн өгөөгүй байсан бөгөөд энэ барилга нь 24 давхар бүхий 275 өрөөтэй аж.
Одоогоор гал гарсан шалтгааныг цахилгаанаас болсон байх гэж мэргэжилтнүүд урьдчилсан дүгнэлт гаргаад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан