Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайдыг огцруулах саналыг цуглуулж эхэллээ

МАН-ын Шинэчлэлийн хорооны гишүүд өнөөдөр Монголын үндэсний түүхийн музейн өмнө гэр барьж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг цуглуулж эхэллээ.

Улс орны нийгэм эдийн засгийн байдал хүндрэхэд Засгийн газрын алдаатай бодлого нөлөөлсөн гэж тэд үзэж байна. Шинэчлэлийн хорооныхон иргэдийн саналыг нэгтгэж, Ерөнхий сайдыг огцруулах шаардлагыг маргааш УИХ-ын намрын чуулган нээлтийн үеэр холбогдох албаны хүмүүст гардуулж өгөх гэнэ. Шаардлагыг хүлээж аваагүй нөхцөлд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих аж.

"Эдийн засгийн хямрал-Иргэний ядуурал" сэдэвт санал асуулга орон нутагт долоо хоногийн өмнөөс  эхэлсэн байна. Одоогоор Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дундговь, Орхон, Булган аймгууд санал асуулгынхаа дүнг ирүүлжээ. Харин Улаанбаатар хотод эхэлж буй санал асуулга ес хоногийн хугацаанд үргэлжилж, нийт 5000-8000 иргэний санал авна хэмээн тооцоолжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан