Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Шангрила”-д гарсан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна


Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн хажууд барьж буй MCS компанийн Шангрила зочид буудлын барилга дээр 1 цаг 35 минутад гал гарч, гал командын дөрвөн бригад ажиллан 15.00 цагийн орчимд унтраалаа.

Зочид буудлын зориулалттай барьсан уг барилгад гарсан гал долоон давхраас эхлэн дээд давхарт шилжсэн байна. Шатах материал  буюу дулаалгын хөөс гал даамжрахад нөлөөлжээ. Галын дүгнэлт хараахан гараагүй бөгөөд цахилгаанаас болж гарсан байж болзошгүй аж. Барилгад байсан хүмүүсийг онцгой байдлынхан аюулгүй байдалд шилжүүлсэн байна.

 ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж галын талаар мэдээлэхдээ, "Шангри-Лагийн барилгын гадна фасад шатсан. Галыг унтраахаар ОБЕГ-ийн зургаан машинтай, 40-н албан хаагч хоёр цаг ажилласны эцэст галыг бүрэн унтраасан. Одоогийн байдлаар галын шалтгааныг тодруулахаар  байна" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан