Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баян-Өлгийн хүүхдүүд химийн бодисонд хордсон болохыг тогтоолоо



Баян-Өлгий аймгийн Өлгий сумын зургадугаар сургуулийн дотуур байрны хүүхдүүд ацетил бүлэг бүхий химийн органик нэгдэл агуулсан бодисонд хордсон нь Шинжлэх ухааны академийн Байгалийн шинжлэлийн нэгдсэн лабораторид хийсэн шинжилгээгээр тогтоогдлоо.

Хордлогын шалтгаан нөхцлийг тодруулахаар МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хадгалж байсан гурил, гурилын шуудай зэрэг 12 дээжийг шинжилгээнд өгөөд байсан юм. Ацетил бүлэг бүхий органик нэгдэл нь нефтийн бүтээгдэхүүн буюу бензин, дизель түлшинд ихээр агуулагддаг. Ачиж тээвэрлэх болон хадгалах үеийн аль шатанд гурил бохирдсоныг аймгийн Мэргэжлийн хяналтын газар цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байгаа аж.  

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хоолны хордлого гарсан үед ажиллах нарийвчилсан арга, ажиллагааны заавар гаргаж орон нутагт хүргүүлэх, улсын хэмжээнд хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх, барилгын зарим төрлийн ажлыг зөвхөн үндсэн ажилчин гүйцэтгэдэг байх улсын байцаагчийн шаардлагыг барилгын бүх компанид хүргүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалт хийхээр боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан