Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мал хулгайлах хэргийн талаар судалгаа явуулжээ

Завхан аймгийн Прокурорын газрын 2014 оны IV улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу  “Мал хулгайлах”  гэмт хэрэгт шүүхээс оногдуулж буй ял, шийтгэлийн байдлыг 2013 он, 2014 оны эхний хагас жилийн байдлаар судалжээ.

 Мал хулгайлах гэмт хэрэг 2013 онд эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 23, эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 7, нийт 30 хэрэг бүртгэгдэн шалгагдсанаас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 22 хэргийг хэрэгсэхгүй болгож, 1 хэргийг харъяаллын дагуу шилжүүлж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 1 хэргийг хэрэгсэхгүй болгож, 5 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 1 хэргийг түдгэлзүүлсэн бол 2014 оны эхний хагас жилийн байдлаар эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 10, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 13, нийт 23 хэрэг бүртгэгдэн шалгагдсанаас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 8 хэргийг хэрэгсэхгүй болгож, 2 хэргийг нэгтгэн шалгасан бол мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 7 хэргийг нэгтгэж, 2 хэргийг хэрэгсэхгүй болгож, 3 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж, 1 хэрэг ажиллагаанд байна.

2013 он, 2014 оны эхний хагас жилийн байдлаар  “бусдын мал хулгайлсан” гэх нийт 17 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Дээрх 17 хэргээс 1 хэрэг Давж заалдах шатны шүүхээс буцсан байх бөгөөд хэрэг хэрэгсэхгүй болсон цагаадсан тохиолдол гараагүй байна.

Гэмт хэргийн улмаас иргэдийн 130 тооны адуу, 9 тооны хонь, 4 тооны ямаа алдагдаж нийт 100 гаруй сая төгрөгний хохирол учирч мөрдөн байцаалт, прокурорын шатанд 86,5 сая төгрөг төлөгджээ.

Судалгаанд хамрагдсан бусдын мал хулгайлсан гэх 14 хэргийн 13 буюу 92 хувийг анхан шатны шүүхээс яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, гэмт буруутай байна гэж дүгнэж шийдвэрлэсэн, Давж заалдах шатны шүүхээс буцсан 1 хэргийг прокурорын зөвлөгөөнөөр хэлэлцэн прокурорын алдаа биш байна гэж дүгнэсэн нь прокуроруудаас мөрдөн байцаалтын ажиллагаагаар хэрэгт хийгдвэл зохих бүхий л ажиллагааг бүрэн хийлгэж хэргийг шүүхэд шилжүүлж хэвшсэн байна.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН

ХМОНХАлба

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан