Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ахмадуудад хамгийн тааламжтай орон бол Норвеги

Норвеги улс ахмад настнууд амьдрахад хамгийн таатай орон гэж “HelpAge International” байгууллагын хийсэн судалгаагаар тогтоожээ. 96 орныг хамруулсан судалгаагаар 60-аас дээш настнуудын эдийн засаг, нийгмийн халамж үйлчилгээ ямар байгааг харьцуулахад Норвеги мэтийн Скандинавын орнуудаас гадна Австрали, баруун Европ, Хойд Америкийн орнууд өндөр үзүүлэлттэй гарсан бол Афганистан сүүл мушгижээ.
Олон улсын ахмадуудын өдрийг угтан хийсэн уг судалгаагаар бол 2050 он гэхэд 60-аас дээш насныхан дэлхийн хүн амын 21 хувийг бүрдүүлдэг болох юм байна. Зарим орны тухайд бүр хүн амын 30-аас дээш хувийг ахмад настнууд эзлэх нь. Тиймээс улс орнууд одооноос ахмад настнуудын тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэндийн систем, орон байрны тав тухаас эхлээд олон зүйлд анхаарал хандуулж, сайжруулах хэрэгтэй болж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан