Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрх чөлөөтэй яваа цуврал алуурчид

Хоёроос дээш хүний амь хөнөөсөн гэмт хэрэгтнийг цуврал алуурчин  хэмээж,   цаазалдаггүй юмаа гэхэд бүх насаар нь торны цаана хорьдог. Харамсалтай нь зарим улс орны хуулийн тогтолцоо нь цуврал алуурчдыг олны дунд эрх чөлөөтэй явах боломж бүрдүүлдэг байна. Хэдийгээр ийм тохиолдол цөөн ч гэсэн хэд хэдэн хүний амь хөнөөчихөөд хэдхэн жилийн ял аваад өнөөдөр бусдын адил эрх чөлөөтэй явж байгаа 10 цуврал алуурчны тухай энд өгүүлнэ.

10. Николай Жумагалиев

Энэ бол цуврал алуурчнаас гадна махчин. Тэр 1979-1980 онд багаар бодоход долоон эмэгтэйг хөнөөсөн. Тэр ган шүдтэй байснаас “Төмөр соёо” хэмээн нэрд гарсан. Хамгийн эхлээд тэр хөдөөгийн нэгэн бүсгүйн хоолойг хэрчиж махыг нь жиргээд сарын турш идсэн. Өөр таван эмэгтэйг алсны дараа баривчлагдахынхаа өмнө хамт ажилладаг нэгнээ буудан хөнөөсөн. Түүнийг шизофринтэй хэмээн сэтгэл мэдрэлийн эмнэлэгт нэг жил хорихоор шийтгэсэн. Суллагдаж гараад дахиад гурван хүнийг  алсан. Тэрээр гэртээ зочид уриад тэдний нэгийг нөгөө өрөөндөө алж байсан гэдэг. Түүнийг мөн л сэтгэцийн өвчтэй хэмээн найман жил хаалттай эмнэлэгт хорихоор шийтгэсэн.

9. Мэри Белл.

Энэ охин ердөө 11 нас хүрэх гэж байхдаа хоёр ч жаалын амийг хөнөөж гараа цустсан этгээд. Хамгийн эхлээд тэрээр 4 настай Мартин Брауныг орхигдсон байшинд хоолойг нь боож алсан. Дараа нь гурван настай Брайан Хоуг  бас боож алахад нь түүний найз охин 13 настай Норма Жойс Белл тусалсан байна. Тэд жаал хүүгийн цээжин дээр N үсэг сийлж үсийг нь хяргасан байсан гэдэг. Шүүх Нормаг буруугүй гээд Мэри Бэлл 12 жил шоронд суугаад 23 насандаа хугацаанаасаа өмнө суллагдсан. Одоо тэр охин, ач хүүтэй болсон гэнэ.

8. Карла Хомолка

Канадын цуврал алуурчин Карла Хомолка нөхөр Пол Бернардогийн хамт гурван ч эмэгтэйн амийг хөнөөсөн бүсгүй. Тэдний хамгийн эхний золиос нь Карлагийн эмэгтэй дүү Тэмми байж. Пол анхнаасаа л Тэммид дургүй байсан болохоор Карла ирээдүйн нөхөртөө бэлэг болгож дүүгээ алсан. Тэд хамтарч өөр хоёр ч эмэгтэйн амийг хөнөөсөн гэдэг. Баривчлагдаад Карла нөхрийнхөө нөлөөнд автсан гэж шүүгчдийг итгүүлэн12 жилийн ял авч, Пол бүх насаараа хоригдох болсон. 2005 онд суллагдаж нэрээ Линн Тилл болгон өөрчлөөд Гваделула арал дээр нөхөр гурван хүүхдийн хамт амьдарч байгаа.

7. Педро Лопес

“Андын аймшигт араатан” нэртэй Педро залуудаа автомашин хулгайлсан хэргээр шоронд орж байж. Суллагдаад залуу бүсгүйчүүдийг агнах ажилд орон Өмнөд америкт нийтдээ 300 гаруй бүсгүйн аминд хүрсэн. Лопесын өөрийн нь баталснаар 1978 онд Колумбад 100 гаруй бүсгүйг алжээ. Дараа нь Эквадорт ирж долоо хоногт ойролцоогор гурван бүсгүйг хөнөөдөг ажилтай байж. Тэр өөрөө 300 орчим бүсгүйг хөнөөсөн гэдэг ч үерийн улмаас шарил  цогцосууд нь олдохгүй байснаас цагдаа нар түүний ярианд итгээгүй. 1980 онд Эквадорын цагдаа нар баривчилж  хорьсон ч 18 жилийн дараа суллагдсан. Суллагдаад нэг цаг болсны нь дараа Колумбын засгийн газар дахин баривчилсан ч гурван жил болоод сулласан.

6. Луис Ван Шур (Louis Van Schoor)


Цагдаагийн ажилтан, хамгаалагч байсан Луис Ван Шур хэдэн жилийн хугацаанд  39 хүний амийг хөнөөсөн. Голдуу хар арьст хүмүүс байснаас арьсны үзлийн улмаас хөнөөсөн гэж үзсэн ч өөрөө няцаасан.  Шур өөрөө болохоор амь алдагсад ихэвчлэн дээрэмчин байсан, надад, хамгаалж байгаа объектод халдах гэсэн учраас би үүргээ гүйцэтгэсэн гэдэг. Гэхдээ л түүнийг долоон аллага, алахаар завдаж хүний эрх чөлөөнд халдсан хоёр хэргээр 20 жилийн хорих ял өгсөн ч 12 жилийн дараа суллагдсан.

5. Бартоломео Гальяно

Энэ бол шоронгоос зургаан удаа оргохыг завдаж байсан нэгэн. Гальяног 1981 онд нэгэн биеэ үнэлэгчийг чулуугаар үхтэл нь зодож, өөр нэгнийг мөргөж гэмтээсний төлөө хоригдлуудад зориулсан сэтгэл мэдрэлийн эмнэлэгт илгээсэн. 1989 онд тэр оргож гараад хоёр хүний амь хөнөөсөн байдаг. Түүнийг барьж дахиад л сэтгэцийн эмнэлэгт илгээсэн. Биеэ зөв авч явсан, өвчтэй эхээ эргэ  хэмээн долоо хоногийн амралтаар гаргахад тэр чигтээ алга болсон. Орон даяар эрэн сурвалжилж арай гэж олох хүртэл тэр наййз бүсгүйгээ толгойд нь буудан хороосон байсан.

4. Иссэй Сагава.

Энэ япон эр өөрийгөө ямагт сул дорой нэгэн гэж бодож явж. Ингээд хүн алж махыг нь идэх хүсэл төрөх нь тэр. 1981 оны зургадугаар асрын 11-ний шөнө Рене Хартевелтийг герман хэлнээс шүлэг орчуулахад минь туслаач хэмээн  гэртээ урьж ирүүлээд толгойд нь буудаж амийг нь хөнөөсөн байна. Ингээд хоёр хоногийн турш махыг нь идээд үлдэгдлийг нь голд хаях гэж байгаад баригдсан. Түүнийг сэтгэцийн эмнэлэгт хорих ялаар шийтгэснээ Францын засгийн газар эх орон Японд нь шилжүүлэн өгсөн. Японд очоод мөн л Матсузавагийн сэтгэцийн эмнэлэгт хоригдож байгаад хэвийн гээд суллагдсан. Одоо тэрээр чөлөөт хүн болж өглөө бүр кафед ирэн кофе ууж суудаг, хүн алж махыг нь идсэнээ ярих дуртай нэгэн гэнэ.

3. Юха Вальяккала

1988 оны долдугаар сард Юха Вальяккала айлын гаднаас дугуй хулгайлж зугтаахад гэрийн эзэн Стен Нильсон, хүү Фредрикийнхээ хамт хойноос нь хөөж зэргэлдээ байдаг оршуулгын газарт гүйцэж очсон. Харин Вальяккала өөдөөс нь буудаж аав хүү хоёрын амийг хөнөөсөн байна. Тэгээд ч зогссонгүй гэрт нь очиж Нильсоны эхнэрийг бас алжээ. Баривчилж бүх насаар нь хорих ял өгсөн ч тэрээр дөрвөн ч удаа оргохоор оролдсон. Тэрээр шоронд 19 жил суугаад суллагдсаныхаа дараа машин хулгайлсан хэргээр дахин шоронд орсон ч гэмээ ойлгож буруугаа хүлээсэн хэмээн Финляндын засаг түүнийг сулласан байна.

2. Арнфинн Нессет


Норвегийн эмч, хувийн нэгэн сувиллын менежер байсан энэ  этгээд 138 хүний аминд хүрсэн ч ердөө 22 аллагын төлөө шийтгүүлсэн. 1981 онд түүнийг  хувийн сувилалд ажиллаж байхад гэнэтийн сэжигтэй үхэл гарах болсон. Цагдаагийнхан Нессетийг байцаахад тэрээр 27 аллагаа хүлээн зөвшөөрч Норвегийн ялын дээд хэмжээ болох 21 жилийн ялаар шийтгүүлсэн байна. Гэхдээ тэр шоронд 12 жил болоод биеэ зөв авч явж, хүмүүжсэн хэмээн суллагдсан.

1. Дженин Энн Джонс.

Хүүхдийн эмнэлгийн сувилагч Женин Энн Жонс 46 хүүхдийн амь хөнөөсөн гэдэг ч заримдаа энэ тоог 60 хүрсэн гэдэг. Тэрээр багачуудад ердөө л дигоксин, гепарин  сүүлдээ  сукцинилхолин тарьдаг. Түүнийг Бесар тойрогт ажиллаж байхад тэр эмнэлэгт хэвтсэн ихэнх хүүхэд нас бараад байж. Мөрдөн шалгах явцад цагдаагийнхан түүнээс зүгээр л  асууж тодруулж байгаад өнгөрсөн. Дараа нь тэр Техасын Керрвиллийн эмнэлэгт ажиллаж байгаад зургаан хүүхдийн үхэлд буруутгагдсан. Түүнийг 99 жилийн хорих ялаар шийтгэсэн ч биеэ зөв авч явж, сайтар хүмүүжсэн гээд 2018 оны хоёрдугаар сард суллах гэнэ. Ингэснээр тэр 99 жилийнхээ ялаас 35 жилийг нь л эдлэх юм.

0 Сэтгэгдэл
Яах гэж ийм балиар мэдээ оруулдаг байнаа. Шууд устгавал таарна.
Хамгийн их уншсан