Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“NEW STAR STUDIO 10th anniversary” бүх оддын хүндэтгэлийн тоглолт” болно

Монголын хөгжмийн ертөнцөд томоохон байр суурь эзлэх “NEW STAR” студи 10 нас хүрлээ. Ойн баярынхаа хүрээнд аравдугаар сарын 3, 4-нд UB паласын их танхимд 19 цагаас Бүх оддын хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулах гэнэ. Уг тоглолтонд Монголын рок попын үе үеийн төлөөллүүд тус студэд бүтсэн шилдэг бүтээлийнхээ дээжээс өргөн барих юм. Улаан хивсний ёслолоор эхлэх тоглолтод оролцогчид ам барих гэдэг зүйлээс ангид байх ёстой юм байна. Тус студи нь таван жилийнхээ ойгоор “Mongolian best hit songs Volume 1, Volume 2” гэсэн цомог гаргаж байсан бол энэ жил үргэлжлэл нь болсон “Volume 3, Volume 4” цомгоо гаргах гэж байгаагаа мэдэгдлээ.

Д.Гантулга

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан