Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Зориггүй 16 жил


Монголын Ардчилсан хувьсгалын эцэг Санжаасүрэнгийн Зориг ертөнцийн мөнх бусыг үзүүлснээс хойш чилийсэн 16 жил өнгөрч. Олон түмний сэтгэл эмтэлсэн тэр өдөр хорвоод мэндэлсэн хүүхэд өнөөдөр хүмүүнлэг ардчилсан Монгол Улсын иргэний үнэмлэх гардан авч байна.

С.Зориг гэдэг тэр л зоригтой хүний ач буянаар 70 жилийн турш хүний эрхийг боогдуулж байсан коммунистууд хүртэл өнөөдөр гудамжинд жагсч, буйдан дээр суун төр засгаа эсэргүүцэх эрхтэй болжээ.

Иргэн бүр нь хувийн өмчтэй, харь оронд зорчих гадаад паспорттой, үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэх шашнаа шүтэж бишрэх эрхтэй болсон эрх чөлөөт Монголын ард түмэн өнөөдөр энэ хүнийг эргэн дурсч байна.

Нэгэн цагт энэ гайхамшигт хүний “Монгол хүний  саруул ухаанд би итгэдэг” гэж хэлсэнчлэн энэ шинэ зуунд Монгол түмэн ардчиллыг дээдлэн улс орноо хөгжүүлэхийн төлөөнөө оюун бодол, хүч чадлаа дайчлан ажиллаж амьдарч явна.

0 Сэтгэгдэл
Зориг хэрэгтэй үедээ хэрэгтэй газраа байж чадсан болохоос Ардчилсан хөдөлгөөн тэртээ тэргүй Зөвлөлтөөс наашилж байсан шүү дээ. Зөвлөлтийн юм болгоныг дууриаж дагаж ирсэн МАХН-ынхны ч үзэл бодол өөрчлөгдөж хэлэх ярих нь өөр болсон үе. Залуу уран бүтээлчдийн 2-р зөвөлгөөн үүнийг гэрчилнэ. Энэ бол МАХН-аас явуулсан сүүлчийн албан ёсны арга хэмжээ. Энэ зөвөлгөөн дээрээс залуусыг үгээ и чөлөөтэй зоригтой илэрхийлэхийг МАХН-ын Төв хороо зөвшөөрсөн нь өөрөө хамгийн том ардчилал байсан юм.
Хэрэв энэ хүн Бурханы орноос өнөөгийн ардчилагчид, тэр дундаа мөр зэрэгцэн тэмцэж явсан Элбэгдорж, Батүүл нарыгаа хараад яасан их бухимдаж суугаа бол.
ayguu hun blaa.odoogiin ardchilagchid ene hunii bodlogoos uharsandaa.ardchilal mongold bhgui bolson.awilgachid ikh bgaa.ardchilsan nam ard tumen,uzel bodloosoo uharsan.
АУГАА ХУН ШУУ ТА
Хамгийн их уншсан