"Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төв 50 нас хүрлээ
Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
Москвагийн дэлгүүрт монголын ХАА-н бүтээгдхүүн худалдана
Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ОХУ-ын нийслэл Москва хотын мэр Сергей Собянинтай хэлэлцээр хийхдээ ингэж тохирчээ.
Москва хотын дарга Сергей Собянин Москва-Улаанбаатар хоёр хотын хоорондох нөхөрсөг харилцаа хагас зууны түүхтэйг дурдаад хөршийн харилцаагаа идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.
Уулзалтын үеэр хоёр талын хөршийн харилцааг хөгжүүлэх төлөвийн тухай хэлэлцсэн байна. Москва хотын захиргаа, Улаанбаатар хотын захирагчийн хооронд 2015-2017 онд хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурах бэлтгэлийг хангахаар тогтжээ.
Хамтын ажиллагааны хүрээнд хамгийн гол нь худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асуудал орж байна. Сергей Собянин монголын хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдэд хандаж бүтээгдхүүнээ оросын нийслэлийн зах зээлд нийлүүлэхийг санал болгожээ. Энд юун түрүү мал аж ахуйн бүтээгдхүүнийг онцолсон байна. Энэ ажлын хүрээнд москвагийн сүлжээ компаниуд, монголын хөдөө аж ахуйн бүтээгдхүүн үйлдвэрлэгчдийн хооронд гэрээ хэлцэл байгуулах юм байна. Сергей Собянин, Э.Бат-Үүл нарын шийдвэрээр хоёр нийслэлийн хамтын ажиллагаа нь харилцан туршлага солилцох, хот байгуулалтын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, орон сууц, эрүүл мэнд, боловсрол, соёл болон бусад салбарт хамтарч ажиллах явдал гэнэ.
Монголын нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хариуд нь халуун дотно хүлээн авсанд талархаад Сергей Собяниныг Улаанбаатарт зочлохыг урьжээ хэмээн "Вечерняя Москва" мэдээллээ.

0 Сэтгэгдэл