Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ Төмөр замын асуудлыг хаалттай хэлэлцэж байна


Өчигдөр эхэлсэн УИХ-ын намрын ээлжит чуулган  өнөөдөр хамгийн эхний асуудлаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай хэлэлцэж эхэллээ. Өнгөрсөн хаврын чуулганаар уг асуудлыг хэлэлцэж эхэлсэн  ч  хойшлуулаад байсан юм. Тогтоолын төсөлд Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн өргөн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт- Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай барихаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсан.
Хаврын чуулганы үеэр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хаалттай хэлэлцэхэд Зам тээврийн сайд нь дэмжиж гарын үсэг зураагүй гэж байв. Байнгын хорооны гишүүдийн олонхи нь ашиг сонирхолын зөрчилтэй төдийгүй, “давхар дээл”-тэй сайд нар хэлэлцэхээр болж санал өглөө хэмээн шүүмжлэх гишүүн ч байсан. Багагүй хугацаанд маргаан дагуулаад байгаа шинэ төмөр замын царигийн асуудлыг шийдэхээр хуралдаан хаалттай үргэлжилж байна. Үүний дараа Ерөнхий сайдын оруулж ирсэн Засгийн газрын бүтцийн асуудлыг хэлэлцэж эхлэхээр болсноо УИХ-ын танилцууллаа.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан