Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хувь заяагаа өөрчлөхийн тулд алганы хээнд мэс засал хийдэг болжээ

Японд сүүлийн үед алганы хээгээ өөрчлүүлэх мэс засал их эрэлт хэрэгцээтэй болж байгаа гэнэ. Мэдээж энэ мэс заслыг хийлгэж буй хүмүүс нь алга хээ хүний хувь заяаг тодорхойлдог гэдэгт итгэдэг хүмүүс.
Тэдэнд зориулж гоо сайхны мэс засалчид цахилгаан мэс заслын хутгаар арьсыг нь түлэх замаар алганы хээг нь өөрчилж өгдөг аж. Энэ мэс ажилбар 100 мянган иен буюу ойролцоогоор 1000 гаруй ам.долларын өртөгтэй аж. Япончуудын дийлэнх нь алганы хээнд итгэдэг учраас зарим нэг “доголдолтой” шугамуудыг өөрчлөх, уртасгах, чиглэлийг нь өөрчлөх гэх мэтээр мэс засал хийлгэдэг байна. Алганы хээг өөрчилдөг мэс заслыг дагаад алганы хээ унших 100 орчим долларын төлбөртэй зурхайчийн үйлчилгээ ч маш эрэлттэй, үйлчлүүлэгчид нь урт дараалалд зогсч хүлээдэг болсон гэнэ.
Хэдийгээр ингэж алганы хээгээ өөрчилснөөр хувь заяа нь үнэхээр дэвжиж дээшилж, амьдралд нь өөрчлөлт орох эсэхийг хэн нэгэн батлаагүй ч уг мэс заслыг хийлгэсэн зарим хүн урьдынхаас илүү аз хийморьтой байх болсон гэж ярьжээ.
Мэс засал хийлгэх хүсэлтэй эмэгтэйчүүд ихэвчлэн гэрлэлт, амьдралын шугамаа урт байлгахыг хүсдэг бол эрчүүд нь ажил төрөл, карьер, мөнгөний шугамаа уртасгахаар мэс засалчид ханддаг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан