Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Алтанхуяг танхимаа ингэж өөрчлөх нь

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцээ хэрхэн өөрчлөх төслөө өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан. Түүнийхээр бол өнөөдөр 16 яам, 19 сайдтай танхимаа 13 яам, 16 сайдтай болж өөрчлөгдөх бололтой.
Энд Зам тээврийн яамыг Барилга хот байгуулалтын яамтай нийлүүлж Дэд бүтцийн яам, Уул уурхайн яамыг Эрчим хүчний яамтай нийлүүлэн Геологи, уул уурхайн яам байгуулах бол  Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн яамтай нийлүүлэх юм байна. Мөн Засгийн газрын шадар сайдыг Тэргүүн шадар сайд, шадар сайд хэмээн хоёр болгож Тэргүүн шадар сайддаа Гахаад харилцааны яамыг хариуцуулахаар төлөвлөжээ. Ингэснээр Шинэчлэлийн Засгийн газар 13 яам, 11 агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллах юм байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газар 16 яамтай анх байгуулагдсан нь үр дүнгээ өгсөн гээд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах зорилгоор Засгийн газрын яамдын бүтцийг оновчтой тогтоож, чиг үүргийн давхардалгүй ажиллах үүднээс зарим яамдыг нэгтгэн өөрчилж дараах бүтцийг санал болгож байна гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан