Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Томуу, томуу төст өвчин нэмэгдэж байна


Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаа энэ үед манай улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдлээ гэж ХӨСҮТ-ийн томуугийн тандалтын нэгжээс мэдээлэв.

Үүнтэй холбогдуулан тус төвөөс ард иргэдийг улиралдаа тохируулан хувцаслах, даарч, хөрөхгүй байх, гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт хоёроос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийж байх,  илчлэг сайтай, аминдэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүсийг тогтмол хэрэглэхийг зөвлөв. Мөн хүүхдийг цэвэр агаарт салхилуулах, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийж хэвших, үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар шаардлагагүй бол аль болох удаан хугацаагаар явахгүй байх, цэр, нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетэд хандан тариулах зэрэг арга хэмжээ авахыг зөвлөж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан